Үйлчилгээний нөхцөл

ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ :

Худалдан авалт баталгаажсан тохиолдолд хэрэглэгчийн захиалсан барааг  хаягийн дагуу Улаанбаатар хот дотор шууд хүргэж өгнө . Мөн хөдөө орон нутгийн унаанд хийж өгч явуулна .

Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд бүтээгдэхүүний захиалгыг 1 цагийн дотор www.ZIZA.mn сайтын ажилтан утсаар баталгаажуулж, 24 цагийн дотор хүргэлт хийнэ.  Орон нутгийн хүргэлтийг замын унаанд тавьж явуулах ба замын унаатай холбоотой гарах зардлыг хэрэглэгч өөрөө тосож авахдаа төлнө. Манай www.ZiZa.mn онлайн худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ . Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны карт болон дансаар төлбөр тооцоо хийх боломжтой .

Ажлын өдрийн 12 цагаас өмнө ДАНСААР төлөгдсөн захиалгыг тухайн өдрийн үдээс хойш хүргэнэ.

 Төлбөр нь өдрийн 12 цагаас хойш дансанд орсон болон захиалга нь 1 цагаас хойш хийгдсэн барааны хүргэлтийг дараа өдрийн 15:00 – 20:00 цагийн хооронд хүргэлт хийнэ

 Амралтын өдрүүдэд /ням гараг, бүх нийтийн амралтын өдөр/ хийгдсэн захиалгын хүргэлтийг ажлын өдөр эхэлснээс хойш 24 цагийн дотор хүргэнэ.

 Худалдан авсан барааг хүргэх хугацаа, барааны байршлыг сайтын ЗАХИАЛГЫН ТҮҮХ хэсгийн “Байршил харах” нүднээс харах боломжтой.

30.000₮-с дээш хүргэлт үнэгүй

30.000₮-с доош хүргэлт хаяг байршилаасаа хамаараад 3500-4000 болно.

БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ: WWW.ZIZA.MN онлайн худалдааны сайтаас захиалсан барааг дараах нөхцөлөөр буцаалт хийж болно. Үүнд: 48 цагийн дотор ZIZA.MN -д буцаах солих хүсэлтээ өгөх . 

Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/- Шинэ, ижил бараагаар нэмэлт төлбөргүйгээр сольж өгнө . Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд 24 цаг буцаах үед / барааны сав баглаа боодол, шошго бүрэн бүтэн, эвдрэл, сэвтэлтгүй шинээрээ байх тохиолдолд/ – ижил төрлийн бараанаас сонгож дахин худалдан авалт хийх эсвэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлнэ. Энэ тохиолдолд худалдан авагч нь хүргэлтийн зардал болох 3,000 – 4000 төгрөгийг нэмж төлөх буюу суутгуулна. 

 ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ : 

Худалдан авагч худалдан авалтаа цуцалсан, барааг буцаасан тохиолдолд сайт нь тухайн барааны үнийг ажлын 4 хоногийн дотор худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

 Буцаасан барааны буцаалтын төлбөрийг худалдан авагч хариуцах байсан ч худалдан авагч буцаалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд бараа хүргэлт ба буцаалтын төлбөрийг барааны үнээс хасч шилжүүлнэ.

 Худалдан авагч барааны төлбөрийг интернет банкны дансаар төлсөн бөгөөд өөрийн хүсэлтээр захиалгаа цуцалсан тохиолдолд банк хоорондын гүйлгээний шимтгэл 300₮ суутгагдана.

 Худалдан авагч барааны төлбөрийг интернет банкны дансаар болон картаар төлсөн тохиолдолд банк нь гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс шимтгэл тооцож авдаг тул бараа буцаахад энэхүү шимтгэлийн дүнг хасч үлдэгдлийг худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

     Шимтгэлийн хувь:

     Голомт банкы карт 2%

     Төрийн банкны карт 2%

     Хаан банкны карт 2%

     Бусад картууд 3%