Бидний тухай

Дэлхийн зах зээлд Монгол гэдэг нэртэй цуг уул уурхай, алт, нүүрс гэх мэт түүхий эдийн бүтээгдэхүүн биш харин эсрэгээрээ техник технологийн бүтээгдэхүүнийн нэр цуг явдаг болход хувь нэмэрээ оруулах, Монголыг илэрхийлэл нэмүү өртөг шингээдэг, үйлдвэрлэдэг бүтээдэг брэндүүдийн “Эхлэл” нь болж түүчээлхийн төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл Япон брэнд гэхээр та юу төсөөлдөг вэ? эсвэл Америк, эсвэл Солонгос брэнд. Япон брэнд гэхээр Toyota, Солонгос брэнд гэхээр Samsung гэх мэт тухайн улсын алдарт технологи бүтээгч нар улсынхаа нэртэй салшгүй цуг явдаг шиг #Ehlel гэсэн нэр нь Монголыг сурталчилдаг технологийн брэнд болох нь бидний зорилго, гол очих цэг юм.
Бид нар чухамхүү алт ухдаг, мөнгө зээлүүлж хүүгээр нь өсдөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түүхий эдийг дамалдаг “Монгол бизнес” – ийн арга барилд өөр чиг хандлагыг бий болгож зөвхөн баялаг бүтээдэг, технологи үйлдвэрлэдэг, экспортолдог Дэлхийд гарах Монгол бизнес бий болгохын төлөө чармайж буй нь бидний философи юм. Бид бүхэн төр засгаас нэг ч удаагийн хандив тусламж болон зээл, тендэр авч үзээгүй бөгөөд “Өрсөлдөөнд шудрагаар ялж, чадамжаа нэмэгдүүлэх” гэсэн энгийн зарчимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг болно.